САЙН БОЛОВСРОЛ САЙХАН ИРЭЭДҮЙ

The Better Education
The Bright Future

АЛСЫН ХАРАА (VISION)

Шилдэг туршлага, үнэт зүйлсэд тулгуурласан чанартай боловсрол олгож, нээлттэй сэтгэлгээтэй, сониуч, мэдлэгтэй, академик хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн, технологийн хувьд чадамжтай, ёс суртахуунтай, бүтээлч сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэн хүн бүрт илүү сайн ирээдүйг бүтээдэг тэргүүлэгч боловсролын байгууллага болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО (MISSION)

Бид сурагчдынхаа өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, дэмжлэгтэй, халамжтай орчныг бүрдүүлэн, тэднийг өндөр хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийд бэлтгэх иж бүрэн академик хөтөлбөрийг санал болгодог. Манай чадварлаг, сэтгэлээсээ ажилладаг хамт олон сурагчдыг зорилготой, хариуцлагатай, насан туршийн суралцагч болгон төлөвшүүлдэг.

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дархан Эмпати сургууль нь 1994 онд “Монгол-Туркийн хамтарсан сургууль” нэртэйгээр Дархан-Уул аймагт үүсгэн байгуулагдаж, өнөөдөр 31 дэхь хичээлийн жилдээ боловсролын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байна.

2015 онд “Эмпати Ертөнц” ХХК-ийн бүтэцэд өөрчлөлт орсноор сургуулийн нэршил “Дархан-Эмпати сургууль” болон шинэчлэгдэж, ерөнхий боловсролын бие даасан байгууллага болсон.

2019–2020 оны хичээлийн жилд бид Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхээ авч, орон нутагтаа анхдагч нь болсон. Үүнээс хойш Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдын А/511 тоот тушаалаар баталгаажсан олон улсын хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний цөм хөтөлбөртэй хослуулан, зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Эрдэмтэй, хүнлэг ирээдүйг хамтдаа бүтээе.

Удирдлагын баг

Манай сургуулийн багш нар бол зөвхөн мэдлэг заадаг хүмүүс биш — тэд бол урам зориг өгөгч, манлайлагч, сурагч бүрийн нээж амжаагүй чадварыг хөгжүүлэгч хамтрагчид юм. Тэдний чин сэтгэл, туршлага, хайр халамж бидний бахархал билээ.

Бид сурагч бүрийн ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө хамтдаа суралцаж, хөгжиж, бүтээдэг.

З.Отгон

ЗАХИРАЛ

Л.Булган

БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

С.Айтолхын

ДУНД АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Б.Энхцацрал

АХЛАХ АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Т.Түшиг-Очир

СИСТЕМ ХАРИУЦСАН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Ц.Гэрэлцэцэг

НИЙГМИЙН АЖИЛТАН

Э.Энхцэцэг

НИЙГМИЙН АЖИЛТАН

Н.Баярмагнай

ЭМЭГТЭЙ ДОТУУР БАЙРНЫ МЕНЕЖЕР

Д.Энхжаргал

ЭРЭГТЭЙ ДОТУУР БАЙРНЫ МЕНЕЖЕР
Эрдэмтэй, хүнлэг ирээдүйг хамтдаа бүтээе.

Их Сургуулын Зөвлөх Баг

Оюутны боловсрол, мэргэжлийн чиг баримжаа болон хувийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зөвлөхүүдийн баг.

Хани Рэсту

ИХ СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАГШ

О.Шынгыс

ИХ СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАГШ
Ирээдүйг бид сурагч бүрээр бүтээдэг.

Бид хичээл бүр, мөч бүхэнд хамтдаа өсөж торнидог. Бид сурч, манлайлан, томоор мөрөөддөг.

0
Сургуулийн үүсгэн байгуулагдсан он
0
Төгсөгчдийн тоо
0
Хамтран ажилладаг байгууллагууд
0
Салбар кампусууд
0
Багш, ажилтны тоо
0
Зохион байгуулсан төсөл, үйл ажиллагаа

Дугуйлангийн сурагчдын урлаг, авьяасны үзүүлбэр

2024–2025 оны хичээлийн жилийн 1–2-р ангийн сурагчид дугуйлангаар сурсан мэдлэг, ур чадвараа эцэг эхчүүддээ баяр хөөртэйгөөр танилцуулж, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа бидэнд сонирхууллаа.

Science Fair

Сурагчид өөрсдийн бүтээл, туршилт, сонирхолтой санаагаа итгэлтэйгээр танилцуулж, багш нар болон эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авлаа.
Энэхүү өдөрлөг нь сурагчдын шинжлэх ухаанд дурлах хүсэл тэмүүллийг улам бэхжүүлсэн баярт мөчүүдээр дүүрэн байв.