САЙН
БОЛОВСРОЛ
САЙХАН ИРЭЭДҮЙ

АЛСЫН ХАРАА

Бид дэлхийд өрсөлдөх чадвартай, эмпати сэтгэлгээтэй, зөв иргэн төлөвшүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Сургалтын таатай орчинд чадварлаг багш, хамт олны дэмжлэгтэйгээр чанартай боловсрол олгоно.

ҮНЭТ ЗҮЙЛС

Ёс суртахуун / Эмпати сэтгэлгээ / Өрсөлдөх чадвар

Эмпати

хүнлэг, энэрэнгүй, бусдыг ойлгож мэдрэх чадвар.

Өрсөлдөх чадвар

дасан зохицох чадвар, бүтээлч байдал шинэ технологид дасан зохицох чадвар, харилцааны зөөлөн ур чадвар, бусадтай хамтрах чадвар, мэдлэг, сахилга бат, тасралтгүй суралцах чадвар.

Зөв иргэн

ёс суртахуунтай, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй, бусадтай хүндэтгэлтэй харилцдаг, бусдын үнэт зүйлд хүндэтгэлтэй ханддаг, үнэнч шударга, үг үйлдэл нь зөрдөггүй, хувийн сахилга баттай, эрх тэгш байдлыг эрхэмлэгч.

СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол-Германы хамтарсан хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын Дархан Эмпати сургууль нь Монголын боловсролын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бүрэн дунд боловсролын стандартыг бүрэн эзэмшүүлэх, дэлхийн аль ч орны их дээд сургуульд элсэх шаардлагыг хангасан, үндэснийхээ уламжлалт үнэт зүйлсийг дээдэлсэн, зөв бодол төлөвшилтэй, бие даасан залуусыг бэлтгэхэд эрхэм зорилготойгоор 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль стандартын шаардлага хангасан тохилог орчин, сүүлийн үеийн тоног төхөөрөмж , техник хэрэгслэлээр бүрэн хангагдсан 1 ээлжинд 620 хүүхэд суралцах хичээлийн байр, 250 хүүхдийн дотуур байр, хоолны газар, номын сан, биеийн тамирын заал, хөл бөмбөгийн талбайтай ногоон орчин бүхий цогцолбор сургууль болж өргөжин тэлж байна. Тус сургууль нь 2015 оноос Дархан Эмпати сургууль нэртэйгээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/511 тушаалын дагуу Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж олон улсын шалгалтад сурагчдаа бэлтгэхээс гадна Үндэсний цөм хөтөлбөрийн 6-15 судлагдахууны хичээлийг бүрэн хэрэгжүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 сарын 27-ны өдрийн А/569 тушаалын дагуу Бага боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаагаа 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.

Эрдэмтэй, хүнлэг ирээдүйг хамтдаа бүтээе.

Удирдлагын баг

Манай сургуулийн багш нар бол зөвхөн мэдлэг заадаг хүмүүс биш — тэд бол урам зориг өгөгч, манлайлагч, сурагч бүрийн нээж амжаагүй чадварыг хөгжүүлэгч хамтрагчид юм. Тэдний чин сэтгэл, туршлага, хайр халамж бидний бахархал билээ.

Бид сурагч бүрийн ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө хамтдаа суралцаж, хөгжиж, бүтээдэг.

З.Отгон

ЗАХИРАЛ

Л.Булган

БАГА АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

С.Айтолхын

ДУНД АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Б.Энхцацрал

АХЛАХ АНГИЙН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Т.Түшиг-Очир

СИСТЕМ ХАРИУЦСАН СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Ц.Гэрэлцэцэг

НИЙГМИЙН АЖИЛТАН

Э.Энхцэцэг

НИЙГМИЙН АЖИЛТАН

Н.Баярмагнай

ЭМЭГТЭЙ ДОТУУР БАЙРНЫ МЕНЕЖЕР

Д.Энхжаргал

ЭРЭГТЭЙ ДОТУУР БАЙРНЫ МЕНЕЖЕР
Эрдэмтэй, хүнлэг ирээдүйг хамтдаа бүтээе.

Их Сургуулын Зөвлөх Баг

Оюутны боловсрол, мэргэжлийн чиг баримжаа болон хувийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зөвлөхүүдийн баг.

Хани Рэсту

ИХ СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАГШ

О.Шынгыс

ИХ СУРГУУЛИЙН ЗӨВЛӨХ БАГШ
Ирээдүйг бид сурагч бүрээр бүтээдэг.

Бид хичээл бүр, мөч бүхэнд хамтдаа өсөж торнидог. Бид сурч, манлайлан, томоор мөрөөддөг.

0
Сургуулийн үүсгэн байгуулагдсан он
0
Төгсөгчдийн тоо
0
Хамтран ажилладаг байгууллагууд
0
Салбар кампусууд
0
Багш, ажилтны тоо
0
Зохион байгуулсан төсөл, үйл ажиллагаа

Дугуйлангийн сурагчдын урлаг, авьяасны үзүүлбэр

2024–2025 оны хичээлийн жилийн 1–2-р ангийн сурагчид дугуйлангаар сурсан мэдлэг, ур чадвараа эцэг эхчүүддээ баяр хөөртэйгөөр танилцуулж, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа бидэнд сонирхууллаа.

Science Fair

Сурагчид өөрсдийн бүтээл, туршилт, сонирхолтой санаагаа итгэлтэйгээр танилцуулж, багш нар болон эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авлаа.
Энэхүү өдөрлөг нь сурагчдын шинжлэх ухаанд дурлах хүсэл тэмүүллийг улам бэхжүүлсэн баярт мөчүүдээр дүүрэн байв.