САЙН
БОЛОВСРОЛ
САЙХАН ИРЭЭДҮЙ
ҮНЭТ ЗҮЙЛС


СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол-Германы хамтарсан хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын Дархан Эмпати сургууль нь Монголын боловсролын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бүрэн дунд боловсролын стандартыг бүрэн эзэмшүүлэх, дэлхийн аль ч орны их дээд сургуульд элсэх шаардлагыг хангасан, үндэснийхээ уламжлалт үнэт зүйлсийг дээдэлсэн, зөв бодол төлөвшилтэй, бие даасан залуусыг бэлтгэхэд эрхэм зорилготойгоор 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сургууль стандартын шаардлага хангасан тохилог орчин, сүүлийн үеийн тоног төхөөрөмж , техник хэрэгслэлээр бүрэн хангагдсан 1 ээлжинд 620 хүүхэд суралцах хичээлийн байр, 250 хүүхдийн дотуур байр, хоолны газар, номын сан, биеийн тамирын заал, хөл бөмбөгийн талбайтай ногоон орчин бүхий цогцолбор сургууль болж өргөжин тэлж байна. Тус сургууль нь 2015 оноос Дархан Эмпати сургууль нэртэйгээр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/511 тушаалын дагуу Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж олон улсын шалгалтад сурагчдаа бэлтгэхээс гадна Үндэсний цөм хөтөлбөрийн 6-15 судлагдахууны хичээлийг бүрэн хэрэгжүүлж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 сарын 27-ны өдрийн А/569 тушаалын дагуу Бага боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаагаа 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.
Удирдлагын баг
Бид сурагч бүрийн ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөө хамтдаа суралцаж, хөгжиж, бүтээдэг.
З.Отгон
Л.Булган
С.Айтолхын
Б.Энхцацрал
Т.Түшиг-Очир
Ц.Гэрэлцэцэг
Э.Энхцэцэг
Н.Баярмагнай
Д.Энхжаргал
Их Сургуулын Зөвлөх Баг
Хани Рэсту
О.Шынгыс
Бид хичээл бүр, мөч бүхэнд хамтдаа өсөж торнидог. Бид сурч, манлайлан, томоор мөрөөддөг.
Дугуйлангийн сурагчдын урлаг, авьяасны үзүүлбэр
2024–2025 оны хичээлийн жилийн 1–2-р ангийн сурагчид дугуйлангаар сурсан мэдлэг, ур чадвараа эцэг эхчүүддээ баяр хөөртэйгөөр танилцуулж, бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа бидэнд сонирхууллаа.
Science Fair
Сурагчид өөрсдийн бүтээл, туршилт, сонирхолтой санаагаа итгэлтэйгээр танилцуулж, багш нар болон эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авлаа.
Энэхүү өдөрлөг нь сурагчдын шинжлэх ухаанд дурлах хүсэл тэмүүллийг улам бэхжүүлсэн баярт мөчүүдээр дүүрэн байв.

