Дархан Эмпати Сургууль · 2026
Элсэлтийн
Шалгалтын Журам
Сурагч элсүүлэх шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, агуулгын бүрэн мэдээлэл — 2026 оны хичээлийн жил
Хуваарь
Үйл явцын дараалал
01
2026.04.01 — 05.01Цахим бүртгэл
Онлайн болон сургуулийн байранд биечлэн бүртгүүлэх боломжтой. Бүртгэл хураамжгүй.
02
2026.05.02 · 12:00Бичгийн шалгалт
Дархан Эмпати сургуулийн байранд зохион байгуулагдана. Мандат / бүртгэлийн хуудас заавал авч ирнэ.
03
2026.05.02 · 16:001-р шатны дүн
Тэнцсэн сурагчдын кодыг Facebook болон сургуулийн өмнө байршуулна.
04
2026.05.03 · 10:00Бодлого хамгаалалт
Эцэг эх, хүүхдийн хамт ярилцлагад оролцоно. Үзэг, бал авч ирнэ.
Бүртгэлд шаардлагатай материал
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Одоо сурч байгаа анги, овог нэр
- Регистрийн дугаар
- Холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг
- Сүүлийн 6 сарын дотор авахуулсан цээж зураг
- Бүртгэлийн хуудсаа хэвлэн шалгалтын өдөр авч ирэх
- Нэмэлт сурагчид: сургуулийн тодорхойлолт нэмж авч ирнэ
Ярилцлагын зохион байгуулалт
- Бичгийн шалгалтад тэнцсэн сурагч бодлого хамгаалалтад орно
- Эцэг эх хүүхдийн хамт зайлшгүй оролцоно
- Хүндэтгэн үзэх нөхцөлд асран хамгаалагч орж болно
- Математикийн бодлого хамгаалалт — үзэг, бал авч ирнэ
- Харилцааны зохисгүй байдал гаргахгүй байх
- Санал гомдол үүсвэл сургууль бие даан шийдвэрлэнэ
Шалгалтын агуулга
Анги тус бүрийн шалгалт
| Анги | Бүлэг / Элсэлт | Хичээлүүд | Нийт асуулт | Оноо |
|---|---|---|---|---|
| 6-р анги | 2 бүлэг | Математик (30), Монгол хэл (20) | 50 · 120 мин | Тус бүр 2 оноо — нийт 100 |
| 7, 8-р анги | Цөөн нэмэлт | Математик (20), Монгол хэл (20), Англи хэл (20) | 60 асуулт | — |
| 9, 10-р анги | Цөөн нэмэлт | Математик (20), Монгол хэл (8), Англи хэл (20), Байгалийн ухаан (12) | 60 асуулт | — |
| 2, 3-р анги | Нэмэлт | Математик, Монгол хэл | — | — |
| 4, 5-р анги | Нэмэлт | Математик, Монгол хэл | — | — |
Хичээлийн агуулга
Анги тус бүрийн шалгалтын сэдвүүд
Математик
- Бүхэл тоон олонлог, зэрэг, язгуур
- Аравтын ба энгийн бутархай, процент
- Байршил, хөдөлгөөн
- Алгебрын илэрхийлэл, тэгшитгэл
- Магадлал
- Дунджууд ба далайц
Монгол хэл
- Үйл үг бүтээх -Л дагаврын хэрэглээ
- Жинхэнэ нэрийн утга, үүрэг, хэрэглээ
- Орон цагийн нэрийн утга үүрэг
- Захидал унших, бичих
- Намтар унших бичих
- Үндсэн зурлага, эгшиг, гийгүүлэгч
- Нэрийн хувилал
Англи хэл
- Present tense: to be
- Have / Has
- Present simple tense: +/−/?
- Time expressions
- There is / There are
- Past tense: to be
- Past simple tense: +/−/?
- Present continuous: +/−
- Future simple tense: +/?
Математик
- Рациональ тоон илэрхийлэл
- Рационал тооны зэргүүд · натурал илтгэгч
- Тойргийн урт, дугуйн талбай
- Олонлог ба магадлал
- Пифагорын теорем
- Төсөөтэй гурвалжнууд
- Координатын хавтгай · хоёр цэгийн зай
- Шугаман тэгшитгэлийн систем
- Арифметик прогресс
- Квадратуудын ялгавар / нийлбэр
Монгол хэл
- Зөөлний тэмдгийг зөв бичих
- Хөрөг найруулгыг унших, бичих
- Аян замын тэмдэглэл
- Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
- Үгийн аймаг
- Үндэсний бичгийн урт эгшиг
- Үндэсний бичгийн үйл язгуур
Англи хэл
- Present simple
- Past simple
- Where you'd like to travel
- Present perfect
- Films and TV from childhood
Математик
- Рационал тооны үйлдэл
- Рационал тоог зэрэгт дэвшүүлэх / язгуур
- Процент
- Олонлог, үйлдэл
- Олон гишүүнт · үржигдэхүүн болгон задлах
- Алгебрын бутархай · нэмэх, хасах
- Хоёр хувьсагчтай шугаман систем
- Арифметик прогресс · N-р гишүүн
- Пифагорын теорем · Төсөөтэй гурвалжин
- Гистограмм · Иш-навчийн диаграмм
Монгол хэл
- Мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлж бичих
- Тоочин тайлбарласан эхийг задлан шинжлэх
- Албан бичгийн эхийн бүтэц, найруулга
- Зөв бичгийн дүрэм
- Баримт мэдээлэл ашиглан илтгэх
- Нэрийн нөхцөл, олон тооны дагавар
- Нэр, үйл язгуур үндсийг зөв бичих
Англи хэл
- Present perfect
- Present perfect with already / yet
- Passive present & past simple
- Present perfect with for / since
- First & second conditional
- Reported speech
- Verb patterns: to-inf / -ing
Математик
- Квадрат язгуур агуулсан илэрхийлэл
- Хольцын бодлого
- Өсөлт, бууралтын процентийн бодлого
- Энгийн ба нийлмэл хүү
- Магадлал
- Алгебрийн бутархайн илэрхийлэл
- 2 хувьсагчтай шугаман систем
- Квадрат тэгшитгэл · Рациональ тэгшитгэл
- Арифметик прогресс · Вектор
Монгол хэл
- Хүн байгалийн хүйн холбоо
- Чингис хааны билиг сургаалаас суралцахуй
- Хүний эрхэмлэх ёс
- Хүний оюуны чадамж
- Мэдрэмж, сэтгэгдлийг илэрхийлэх
- Учир шалтгааныг тайлбарлах
- Баримтад үндэслэн мэтгэлцээн
- Эртний тууж · Сонгодог яруу найраг
Англи хэл
- Present / Past / Future tenses
- Conditional sentences
- Reported speech
- Gerund and infinitive
Байгалийн ухаан
- Цахилгаан хэлхээ (гүйдэл, хүчдэл, эсэргүүцэл)
- Дулааны энерги, тоо хэмжээ
- Гэрлийн ойлт хугарал
- Бодисын төлөв, шинж чанар
- Химийн бодис · Химийн урвал
- Органик хими · Ангилал зүй
- Эс · Амьтаны зөөвөрлөлт
- Эмгэг төрүүлэгч ба дархлаа
Математик
- Тоо тоолол ба асуудал шийдвэрлэх
- Хэмжигдэхүүн ба асуудал шийдвэрлэх
- Геометр ба асуудал шийдвэрлэх
- Өгөгдөлтэй ажиллах ба асуудал шийдвэрлэх
Монгол хэл
- Цээж бичиг
- Эх дээр ажиллах
- Минутын уншлага
Математик (4-р анги)
- Бүхэл тоо ба асуудал шийдвэрлэх
- Энгийн бутархай ба асуудал шийдвэрлэх
- Хэмжигдэхүүн ба асуудал шийдвэрлэх
- Геометр ба асуудал шийдвэрлэх
- Өгөгдөлтэй ажиллах
Математик (5-р анги)
- Бүхэл тоо ба асуудал шийдвэрлэх
- Энгийн бутархай ба асуудал
- Аравтын бутархай ба асуудал
- Харьцаа, пропорц ба асуудал
- Хэмжигдэхүүн, геометр, өгөгдөл
Монгол хэл
- Цээж бичиг
- Эх дээр ажиллах, эх зохион найруулах
- Минутын уншлага
Дэг журам
Бичгийн шалгалтын үеэр баримтлах дэг
Шалгалтын нийт хугацаа 120 минут
Хариултаа заавал балаар тэмдэглэнэ
Хариултын цаасан дээр эрээчиж болохгүй
Хамгийн эртдээ 60 минутын дараа ангиас гарч болно
Тооны машин, гар утас, толь бичиг ашиглахыг хориглоно
Сурагчид хоорондоо ярилцах, солилцохыг хориглоно
Засвар оруулсан тохиолдолд хариулт хүчингүй болно
Ангиас гарсан сурагчийг дахин оруулахгүй
Материал, хариулт, бүртгэлийн хуудсыг хурааж авна
Бусдаас хуулсан сурагчийн шалгалт хүчингүйд тооцно
Нэмэлт цаас өгөгдөхгүй — бодолтыг шалгалтын материал дээр хийнэ
Шалгалт эхлэхийн өмнө хариултын хуудсан дээрх мэдээллийг бөглөнө