Элсэлтийн шалгалт · 2026

Дархан Эмпати
Сургуулийн Элсэлт

6-р ангид элсэн суралцах шалгалтын бүртгэл, зохион байгуулалт болон агуулгын бүрэн мэдээлэл.
Бүртгэл хураамжгүй.

Бүртгэл
03.30 – 04.24
Цахим болон биеэр
Бичгийн шалгалт
04.25
10:00 цаг
Дүн зарлах
04.25
16:00 цаг
Бодлого хамгаалалт
04.26
10:00 цаг

Цахим бүртгэл →

Үе шат
Элсэлтийн хуваарь

Бүртгэлийн эхлэлээс бодлого хамгаалалт хүртэлх дараалсан 4 үе шат.

01

03.30 – 04.24

Цахим бүртгэл

Бүртгэл цахимаар болон сургуулийн байранд явагдана. Хураамжгүй. Бүртгэлийн хуудсаа хэвлэн авч ирнэ.

02

04.25  /  10:00

1-р үе шат: Бичгийн шалгалт

Дархан Эмпати сургуулийн хичээлийн байранд. Бүртгэлийн хуудас эсвэл мандатаа авч ирнэ.

03

04.25  /  16:00

Дүн зарлах

Тэнцсэн сурагчдыг бүртгэлийн кодоор Darkhan Empathy School Facebook болон сургуулийн өмнө зарлана.

04

04.26  /  10:00

2-р үе шат: Бодлого хамгаалалт

Тэнцсэн сурагч эцэг эх, асран хамгаалагчийн хамт ярилцлагад орно. Үзэг, балтайгаа ирнэ.

Шалгалтын агуулга
Хичээлүүд ба сэдвүүд

Нийт 50 асуулт — Математик 30, Монгол хэл 20. Тус бүр 2 оноо. Нийт 100 оноо.

🔢

Математик

30 асуулт  ·  60 оноо

  • Энгийн бутархай
  • Аравтын бутархай
  • Хэсгийн бодлого
  • Ажлын бодлого
  • Хөдөлгөөний бодлого
  • Процент
  • Хольц
  • Комбинаторик
📖

Монгол хэл

20 асуулт  ·  40 оноо

  • Эхийг уншиж ойлгох, задлан шинжлэх
  • Зөв бичгийн дүрмийн мэдлэг
  • Үгийн утгыг хам сэдвээс тайлбарлах
  • Хэлц үгийн утга
  • Орон ба цагийн утга
  • Нэр үгийн дагавар, нөхцөл
50Нийт асуулт
2Оноо / асуулт
100Нийт оноо
120Минут
2Бүлэг

Бүртгэл
Бүртгэлд шаардлагатай
  • 📄Төрсний гэрчилгээний хуулбар
  • 🎓Одоо сурч байгаа анги, овог нэр
  • 🪪Регистрийн дугаар
  • 📞Утасны дугаар, и-мэйл хаяг
  • 🖼️Цээж зураг — сүүлийн 6 сарын дотор авахуулсан
  • 🖨️Бүртгэлийн хуудсаа хэвлэн шалгалтын өдөр авч ирэх

Ярилцлагын зохион байгуулалт

  • Бичгийн шалгалтад тэнцсэн сурагч 2-р шатанд орно
  • Эцэг эх, хүүхдийн хамт зайлшгүй оролцоно
  • Хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлд асран хамгаалагч орж болно
  • Математикийн бодлого хамгаалалт — үзэг, балтайгаа ирнэ
  • Сургуулийн нэр хүндэд халдах зохисгүй байдал гаргахгүй байх

Дэг журам
Шалгалтын дэг

Бичгийн шалгалтын үеэр баримтлах дэг. Зөрчсөн тохиолдолд шалгалт хүчингүйд тооцно.

✓

Шалгалтын нийт хугацаа 120 минут. Эртдээ 60 минутын дараа гарч болно.

✓

Хариултаа заавал балаар тэмдэглэнэ. Засвар оруулсан, дарсан хариулт хүчингүйд.

✓

Хариултын хуудсанд овог нэр, анги, сургууль, хувилбараа заавал бөглөнө.

✓

Шалгалт эхэлснээс хойш хянагч багшаас асуулт асуухыг хориглоно.

✓

Сурагчид хоорондоо ярилцах, харандаа баллуур солилцохыг хориглоно.

✓

Тооны машин, гар утас, толь бичиг ашиглахыг хориглоно.

✓

Шалгалт эхэлснээс хойш ангиас ямар нэгэн шалтгаанаар гарахыг хориглоно.

✓

Нэмэлт цаас өгөгдөхгүй. Бодолтыг шалгалтын материал дээрх хоосон зайд хийнэ.

✓

Бусдаас хуулсан болон хуулуулсан сурагчдын шалгалт хүчингүйд тооцно.

✓

Шалгалтын дараа материал болон хариултын хуудсыг хянагч багшид хүлээлгэнэ.

✓

Асуулт тус бүрт нэг зөв хариулт бөглөнө. Хувилбараа тэмдэглэх.

✓

Тэнцсэн сурагч бодлого хамгаалах 2-р шатанд орох эрхтэй болно.

Нэмэлт мэдээлэл: Бүх үе шатанд үүсэх асуудал, санал гомдлыг сургууль бие даан шийдвэрлэнэ. 
→ Бичгийн шалгалтын үеэр сурагчдын баримтлах дэг 2026 (PDF)